Таныг ирэх 7 хоногт юу хүлээж байна вэ? /Зурхай/

access_time 2017-10-08
remove_red_eye 826

Та бүхэндээ шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе. Бидний амьдралын долоо хоног бүхэн тааварлашгүй дүүрэн болж өнгөрдөг. Харин энэ долоо хоногт таны амьдралд юу тохиолдох, ямар өөрчлөлт гарах тухай мэдэхийг хүсч байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ энэ долоо хоногт танд юу тохиолдох тухай мэдээллийг хүргэж байна.

 

Таныг энэ 7 хоногт юу хүлээж байна вэ? /Зурхай/

 

Хонины орд

Хонины ордныхон энэ долоо хоногт үргэлж байдаг нэг газраасаа хөдөлж, цоо шинэ мэдрэмж, орчинтой танилцах аж. Угтаа бол байгаа түвшингээсээ нэг шат ахина. Таны зорилго тэмүүллийг дэмжиж, тус болох хэн нэгэнтэй танилцах боломж олдоно. Өөрийнхөө үзэл бодолдоо тууштай байснаар, амжилт танд улам бүр ойртох болно.

Хонины орд

 

Үхрийн орд

Энэ долоо хоногт таны хувьд хамгийн чухал зүйл бол хайр дурлал байх болно. Ажил, карьераас илүүтэй гэр бүл, хайртай хүмүүстээ анхаарал хандуулж, хайр дурлалын харилцаагаа сэргээх хэрэгтэй. Эс бөгөөс таныг гэх сэтгэлтэй хүмүүсийг гомдоож мэднэ.

Үхрийн орд

 

Ихрийн орд

Хэн нэгэнд чадахгүй зүйлээ амлахаас татгалзаарай. Энэ нь таныг төвөгтэй байдалд оруулж, сэтгэл санааг тавгүйтүүлж мэднэ. Мөн хэрэггүй зүйлд цагаа үрэхээс сэргийлж, зөвхөн өөрийн зорилго, тэмүүлэл рүү чиглэн эрч хүчтэй алхаарай.

Ихрийн орд

 

Мэлхийн орд

Хэн нэгэн таны амьдрал хэрэг болох чухал зөвлөгөөнүүдийг өгч, урагш алхах замыг тань гэрэлтүүлнэ. Харин түүний хэлсэн үг бүрийг анхааралтай сонсож, үл тоомсорлож болохгүй шүү. Мөн гар утас, цахим сүлжээнээс бага ч атугай холдож, өөртөө амрах боломжийг олгоорой.

Мэлхийн орд

Арслангийн орд

Өөрийнхөө дуртай зүйлс, таныг хамгийн ихээр жаргалтай болгодог зүйлсийг хийгээрэй. Амьдралаас мэдэрч болох сайхан бүхнийг одоо л мэдэрч, өөрийгөө бага ч атугай амраах хэрэгтэй. Энэ долоо хоногийн зөвхөн өөртөө зориулж, эрх чөлөөтэй өнгөрүүлээрэй.

Арслангийн орд

 

Охины орд

Хичээж зүтгэсэн зүйлээ хийж дууссаны дараа үр шимийг нь хүртэх хэчнээн сайхан болохыг мэдэрнэ.

Бусадтай муудалцаж, ам зөрөх нь харин ч харилцааг аварч, нэгнээ ойлгоход туслах бол, өршөөл эрэх нь таагүй мэдрэмж төрүүлж, таныг хэн ч биш болгохыг үгүйсгэхгүй.

Охины орд

 

Жинлүүрийн орд

Шинэ найз нөхөд, танилуудтай болж, таны энэ долоо хоног хөгжилтэй болоод үр бүтээлтэй өнгөрнө. Үргэлж ард тань түшиг тулгуур болж байдаг гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө үнэ цэнийг илүүтэй мэдэрч, тэдэнд талархах сэтгэл төрөх аж. Тиймээс одооноос ч болов, хайртай хүмүүстэй илүү их анхаарал хандуулж, тэдэнд анхаарал халамж тавьж байгаарай.

 

Жинлүүрийн орд

Хилэнцийн орд

Гэнэтийн аялал, шинэ найз нөхөд гээд л энэ долоо хоног таны хувьд сонирхолтой, адал явдалтай байх болно. Хайр дурлалын харилцаа ч тогтвортой, ажил үйлс ч бүтэмжтэй байна. Нэг ёсондоо энэ долоо хоног танд хамгийн таатай, жаргалтай байдлыг мэдрүүлнэ.

Хилэнцийн орд

Нумын орд

Боломж маш ойрхон байгаа тул айж, эмээлгүй дараагийн алхмаа хийж, урагш зоригтой алхаарай. Магадгүй та бартаа ихтэй замаар явахыг хүсэхгүй байж болох ч, энэ нь амжилтанд хүргэх гол гүүр гэдгийг бүү мартаарай.

Нумын орд

Матрын орд

Эцсийн мөчид та өөрийнхөө байгаа нөхцөл байдлаа дээрдүүлж чадна. Бусдаас урмын таатай үгс сонсож, таатай мэдрэмж авна. Онцгой хэн нэгэн танд сэтгэл зүрхээ нээж, хайр сэтгэлийн харилцаа үүсэх аж.

Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн ихээр хийх хэрэгтэй.

Матрын орд

Бумбын орд

Эртний танил тань гэнэт гарч ирэн, гэнэтийн бэлэг барих болно. Хуучин дурсамжууд сэргэж, амьдралдаа дүгнэлт хийж, сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. Өөрийнхөө хүсэл сонирхлыг тодорхойлж, цаашдаа итгэл дүүрэн алхах хэрэгтэй.

Бумбын орд

Загасны орд

Таны хайгаад байсан бүхэн хажууханд тань байсан болохыг олж мэднэ. Хэн нэгэн таны бүхнийг бүтээж өгөхийг хүлээж суухын оронд өөрөө зориглон хөдөлж, идэвхтэй байхыг сануулж байна. Танд үргэлж зөвлөж байдаг ойр дотны хүмүүсийнхээ үгийг нэг ч удаа болов чих тавин сонсоод үзээрэй.

Загасны орд

 

эх сурвалж:саак.мн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959