Цаг хугацааг эргүүлэн авчрах, үрчлээний эсрэг шидэт маск

access_time 2017-10-08
remove_red_eye 178

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр айж явдаг зүйл бол яалтчгүй үрчлээ юм. Нас явж байгаагаас хойш хөгшрөх нь тодорхой боловч үүний явцыг удаашруулж болох аргууд ч гэж байна. Харин заавал та үнэтэй эмчилгээнд хамрагдаж, хамаг мөнгөө үрэх гэж бүү яар. Бид танд зориулан гэрийн нөхцөлд хөгшрөлтийн эсрэг маск бэлтгэх аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Цаг хугацааг эргүүлэн авчрах, үрчлээний эсрэг шидэт маск

1Төмсний цардуул

Эрдэнэшишийн цардуул нь үрчлээсийг бүдгэрүүлж, арьсыг толигор болгох шидтэй. С, РР, Е витамин, төмөр, кали, тиамин, пантотеник, фолийн хүчлээр баялаг бөгөөд таныг үзэсгэлэнтэй харагдахад туслана. Тиймээс та үүнийг ашиглаж, үрчлээс арилгах маск бэлтгэж болох юм.

Төмсний цардуул
Маск 1- Орц:

Төмсний цардуул – 1 халбага
Бүлээн ус – 0.5 аяга
Бэлтгэх арга:

 

Цардуулаа устай хольж, 10-15 минут өтгөртөл нь буцалгаарай.
Үүнийг нүүрэндээ жигд түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Маск 2- Орц:

Вандуй

Төмсний цардуул – 5 халбага
Лууван – 1 ширхэг
Бэлтгэх арга:

Луувангаа хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Үүнийгээ төмсний цардуултай хольж, маскаа бэлтгээрэй.
Бэлэн болсон маскаа нүүрэндээ 3 давхарлаж түрхэнэ. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана. Лууван болон цардуул нь арьсыг гэрэлтсэн болгох төдийгүй үрчлээсийг арилгаж, тэнийлгэх болно.

2Вандуй

Вандуйг арьсны витамин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь арьсны эд эсийг сэргээж, шинээр нөхөн төлжүүлдэг байна. Та үүгээр маск бэлтгэж, хэрэглэснээр богино хугацаанд чанга арьстай болж, үрчлээсийг мартах аж.

Вандуй
Орц:

Вандуй – 2 халбага
Бүлээн ус – 2 халбага
Тараг – 2 халбага
Бэлтгэх арга:

Вандуйгаа кофе бутлагчинд хийж, бутлана. Үүнийгээ устай хольж, дээр нь таргаа нэмж хутгаарай.
Маскаа нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа угаана.

Тараг нь таны арьсыг чийгшүүлэх бол, вандуй нь арьсыг чангалж, үрчлээсийн арилгах үүрэгтэй. Та долоо хоногт нэг удаа тус маскыг хэрэглэж болно.

3Япон маск

Япон маск

Япон улсад алдартай үрчлээс арилгах маск байдаг бөгөөд энэ нь тэдний арьсыг шим тэжээлээр тэтгэж, гэрэлтсэн болгодог байна. Олон төрлийн витамин агуулах тус маскны орц нь тун энгийн аж.

Орц:

Спирулина – 4 ширхэг (эмийн сангаас худалдаж авах боломжтой)
Сүүн крем – 2 халбага
Бэлтгэх арга:

Желатин

Эмээ нухаж, кремтэйгээ нэгтгэж, сайтар хутгана.
Үүнийгээ нүүрэндээ жигд тараан түрхэж, 15-20 минутын дараа угаагаарай. Энэ нь богино хугацаанд үр дүнгээ үзүүлж, арьсыг тань гоёмсог болгох аж.

Япон маск
4Желатин

Та гэрийн нөхцөлд үрчлээсээс салгах желатины маск бэлтгэж болно. Өөртөө их хэмжээний уураг агуулах желатин нь таны арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна хар батгыг хуулна.

Орц:

Бүлээн ус – 0.5 аяга
Желатин – 1 халбага
Бэлтгэх арга:

Орцуудаа хольж, нүүрэндээ түрхээд хатмагц нь хуулж авна.
Максаа нүүрнээсээ хуулсны дараа чийгшүүлэх тос түрхэж, арьсныхаа pH балансыг тэнцвэржүүлэхээ мартаж болохгүй. Эс бөгөөс арьс хуурайших аюултай. Та 3-4 долоо хоногийн турш долоо хоногт 2 удаа энэхүү маскыг түрхэж хэрэглээрэй. Танд мэдэгхүйц үр дүнг гаргах болно.

Хэрэв дээрх маскуудыг хэрэглэхэд танд харшилж байвал үргэлжлүүлэн хэрэглэж болохгүйг анхаараарай.

ЭХ  ССУРВАЛЖ:СААК.МН

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959