БИ ЦАЦРАЛЫН НӨХӨР БАЙНА. ЭНЭ ЗАХИАГ УНШИНА УУ

access_time 2017-10-08
remove_red_eye 1698

No automatic alt text available.

Саяхан фэйсбүүк хуудсаар нэг ийм захиа дэлгэгдэж, олны анхаарлыг татаад байна.

Би Цацралын нөхөр байна. Энэ захиаг уншина уу.
2011онд Солонгост эхнэртэйгээ танилцаад үнэхээр их аз жаргалтай байлаа. Эхнэр маань хүүхэдтэй болоод би түүнтэй гэрлэхээр болж охиноо төрүүлэхээр болсон. Гэвч эхнэр маань жирэмсэний хордлого өгч Солонгосын хоол унд таарахгүй болохоор түүнийг Монгол явуулахаас өөр аргагүй болсон юм.
Би гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн боловч эхнэр маань худлаа хэлээд Солонгост ирээд зугатсан учир бүртгүүлж чадаагүй. Одоо эхнэрээ явуулсандаа маш их харамсаж байна. Манай эхнэр надтай танилцахын өмнө бааранд биеэ үнэлдэг ажил хийдэг байсан.
Гэвч би эхнэртээ үнэхээр их хайртай болсон байсан мөн тэгээд охинтой болсон болохоор түүнийг хүлээн зөвшөөрсөн.
Би цагдаад 25сая воныг өгөх ёстой байсан бөгөөд онгоцны буудал дээр цагдаад баригдаад шоронд орсон.
Тэгээд Монгол руу хамт явж чадаагүй. Эхнэр маань Монгол явсаны дараа би эхнэртэй хурдан дахин уулзахын тулд шаргуу ажилсан. Гэвч сар бүр эхнэртээ мөнгө явуулдаг байсан учир мөнгө хурааж чадаагүй. Сард 2сая 500 мянгын цалин аваад 2сая 400 мянгыг эхнэртээ явуулдаг.
Охин маань 2012 оны 4 сарын 21 төрсөнөөс хойш бүр их мөнгө орох болсон. Үнэхээр 2 жилийн хугацаанд өөртөө нэг ч гутал авч өмсөөгүй. Эхнэр охин маань бодогдоод өөртөө мөнгө зарж байсангүй.
Би эхнэртээ тус болж чадаагүй болохоор Монгол очихдоо тэр хоёртоо хэрэгтэй бүхийл зүйлийг авч өгөхийг хүссэн. Тэгээд эхнэр маань хэрэгтэй гэсэн зүйлээс хамгийн сайныг явуулж өгч байсан. Гутал хэрэгтэй гэвэл 4-5 гутал явуулж, орон байр хэрэгтэй гэвэл хэрэгтэй мөнгийн явуулж, ээмэг бөгж зүүлт угаалагын машин, ор, зурагт зэрэг хэрэгтэй гэсэн бүхнийг явуулсан. Тэнд миний хийж өгөх зүйл энэ гэж бодсон учир.
Би эхнэрээсээ гуйсан. Мөнгө жаахан хэмнэж хэрэглэвэл би хурдан Монголд очиж чадна гэж хэлтэл тэр уурласан. Тэгээд мөнгө хэрэгтэй гэхээр унаж байсан машинаа зарж, дараа нь амьдарч байсан байрныхаа мөнгийг авч мөнгө, бэлэг явуулсан. Явуулах бүрдээ би жаргалтай байсан.
Ингээд 2 жилийн хугацаанд 40 мянган гаруй долларыг явуулсан. Тэгээд эхнэр охин хоёроо санаад маш их сэтгэл санаагаар унасан. Би зүгээр нэг мөнгөний машин юм шиг санагдсан. Ингэж байгаад эхнэр охин хоёртойгоо ер уулзаж чадахгүй юм шиг боддогдсон.
Тэр хооронд эхнэр маань утасны дугаараа 6-7 удаа сольсон. Пээсбүүк 5 удаа сольсон. Эхнэр маань Монголд өөр залуутай уулзаж байгааг мэдсэн. Нэг залуу ч биш хэд хэдэн залуутай уулздагыг мэдсэн. Үнэхээр их чочирдож би амьдрах хүсэлгүй болсон. Тэгээд үнэхээр үхмээр санагдаад уулан дээрээс үсэрсэн. Харамсалтай нь үхсэнгүй эмнэлэгт 1 жил 4 сар гаруй хэвтэж эмчилүүлсэн.
Эмнэлэгээс цагдаад хэлж цагдаадын эмнэлэгт шилжиж эмнэлэгт хэвтэж байхдаа эм ууж амиа хорлох гэж 5 удаа оролдож үзсэн. Эхнэр маань надаас уучилалт гуйж миний бие ч сайжирж эмнэлэгт байхдаа ах дүү, найз нөхөдөөсөө мөнгө зээлж эхнэртээ явуулж байлаа.
Гэтэл эмнэлэгт хэвтэж байхад эхнэр маань сэтгэл нь өөрчилөгдсөн юм уу дахиад л худалаа яриж эхэлсэн.
Түүний ярьсан зүйлийг 10 гэж үзвэл 8 нь худалаа ярьдаг. Битгий худалаа ярь бай гэж гуйсан. Охин та хоёрт муу гэж хэлсэн. Ингээд эмнэлэгт үнэхээр юу ч хийж чадахгүй байгаадаа бачимдаад зугатаж гарсан. Тэгээд эхнэр лүүгээ утасдсан чинь би өөр хүнд хайртай, энэ охин чиний охин биш. Чи үхэж өг гэж хэлсэн.
Тэгээд би найздаа намайг үхсэн гэж хэлээд үлдсэн мөнгө нь энэ гэж эхнэрт маань хэлээд өг гэж гуйсан.
Гэтэл эхнэр маань тэр мөнгийг аваад машин авч өөр залуутай архи ууж бүх мөнгийг үрсэн. 2 сарын хооронд 5000$ үрсэн.
Тэгээд бүр мөнгө хүрэхгүй байна гээд миний охин эхнэртээ өгсөн бөгж зүүлтийг зарсан. Нэг бөгж нь 2500$ зарж болохгүй гэж хэлсэн гуйсан ч 3 бөгж бүгдийг зарсан. Минийхийг хүртэл. Нэгийн нь монгол төгрөгөөр 500 мянгад зарсан гэнэ үнэхээр их гутарч байна. Хэсэг хугацааны дараа эхнэр охин хоёроо санаад эхнэр лүүгээ утасдсан.
Би цагдаад баригдаад шоронд явах болохоор шоронгоос гарч ирвэл охинтойгоо 3 сайхан амьдарья хамтдаа салхинд гарч зураг ахуулаад….Тэгээд намайг хүлээнэ гэж тэр хэлсэн. Тэгээд эхнэр охин 2 тоо бэлэг явуулмаар санагдаад банкнаас зөндөө их зээл авсан. Зээл авч чадахгүй бол уу гэж бодсон чинь зээл маань бүтсэн. Зээл авсан мөнгөөрөө шоронд орвол явуулж чадахгүй гэж бодоод охиндоо 40 гаруй гутал хувцас өвөл зуны 100 гаруй хувцас тоглоом, ороолт, цүнх зэрэг маш их бэлэг явуулсан. Тэр бэлэгүүдийн боож байхдаа үнэхээр сайхан байсан.
Гэвч би хүүхэдээ явуулсан хувцастай охиныхоо зурагийг үзэхийг хүссэн эхнэр маань зураг явуулаагүй.
Эхнэр маань найз нөхөдөө надтай уулзахгүй байгаа гэж хэлсэн бололтой. Би охиныхоо зурагыг авбал Файсбүүк дээр тавьдаг. Харсан хүмүүс нь эхнэр маань худалаа хэлж байгааг мэдэх болохор тэгсэн бололтой. Би зураг тавьбал устга гэж уурладаг. Түүнээс хойш зураг явуулахаа больсон. Файсбүүк дээр наймайг харахыг хаасан байсан. Өөр эрчүүдтэй холбогдож байгаад баригдсан. Тэгээд өөр өөр хэд хэдэн шинэ хаяг нээсэн.
Би мэссэж явуулбал хариу бичихгүй. Ингээд эхнэртэй харилцахын тулд нээсэн Файсбүүк хаяг гэхэд л 20 гаруй болсон. Хамгийн сүүлийн удаа эхнэртээ итгээд намайг хүлээж бай гэж хэлээд би өөрөө цагдаа дээр очсон.
Тэгээд 2014оны 12 сарын 8 өдөр шоронд орсон. Энэ захиаг таньдаг найзаа гуйгаад бичүүлж байна. Би 2015 оны 8 сарын 4 өдөр шоронгоос гарна. Би одоо уулан дээрээс унаад гэмтсэн хөл маань дахиж өвдөөд эмнэлэгт хэвтээд хагалгаа хийлгэж байгаа. 3- 4 хоногийн дараа эмнэлэгээс гарна. Шоронд сард 3 удаа 30 минут утасаар ярих боломжтой. Би эхнэртэйгээ ярих цагаа хүлээгээд л шоронгийн өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэвч эхнэр маань нөгөө л худалаа ярьдаг хэвээрээ.
Би 20 гаруй утасдаж байж утасаа авдаг, утасаа авахаараа нойр хүрээд байна, унтмаар байна гээд утасаа тасалдаг. Эсвэл охин утасаа сольж өгдөг. Би гуйсаар байлаа. Худалаа битгий ярь. Өнөөдөр худалаа ярьбал маргааш бас худалаа ярих болно гэж хичнээн их гуйсан.
Сайхан амьдрахын тулд хамтдаа хичээе гэж гуйсан. Манай эхнэр надад худалаа ярьсанаа огт санадаггүй. Би хэзээ тэгэж хэлээгүй гэж зөрнө. Ингээд утасдах болгондоо хэрэлдэх болно.
Утасгүй болсон гээд утасаа авахгүй. Барьж байсан утасаа өөр хүн өгчинө. Тэгээд би утасгүй яаж ажил хийдэг юм гэхэд тэр утасгүй амьдарч чадна гэнэ. Би түүнд өнөөг хүртэл 6 ширхэг гаруй утас авч явуулсан. Одоо бүр эхнэр маань утасаа авахаа больсон.
Би үнэхээр эхнэр хүүхэдтэй хамт амьдарахыг хүсэж байна. Өнөөдрийг хүртэл үнэхээр их хичээсэн. Гэвч эхнэрээ хайрлахын хажуугаар дургүй хүрээд байна. Би шоронгоос гарвал Монгол явна. Юу болохыг сайн мэдэхгүй байна. Эхнэр маань үнэнийг ярьбал миний сэтгэл эргэх ч юм уу.
Магадгүй үнэнг ярихыг л хүлээж байна. Гэвч одоо миний сэтгэл эхнэр болон тэдний гэр бүлийг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн байна.
Би шоронгоос гараад Монгол яваад тэнд амьдаралаа дуусгана. Би өөрөө зовсон шиг тэр эмэгтэйг үхтэлээ зовоохыг хүсэж байна. Эхнэрийнхээ бүхий л биед энэ захиаг мөн түүний нүүр, хөл бүхийл биед эмнэлэгт 1 жил гаруй хэвтэхээр болгох болно. Би эмнэлэгт хэвтэж байхдаа эхнэр хүүхэдээ санаа зовж байсан шиг эмнэлэгт хэвтүүлэх болно.
Өөрийнхөө бүхийл мөнгийг зараад ч болоод. Миний амьдрал нэгэнт дууссан. Манай эхнэр анх худал ярьж эхэлсэн тэр үед л дууссан. Эхнэр түүний гэр бүл найз нөхөдөөс асуух зүйл байна. Өнөөг хүртэл би нэг ч худалаа яриагүй. Та бүхэн түүний хэлсэн үгэнд итгээд намайг юу гэж бодож байгааг мэдэхгүй.
Энэ захиаг уншаад надад руу дайрах хүн байна уу? Би сэтгэл өвөрлөх болсон нь миний буруу гэж бодож байна уу гэдгийг үнэн сэтгэлээсээ асуумаар байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959