Ханиадыг нам дарах тахианы махтай шөл

access_time 2017-10-09
remove_red_eye 46

Бид энэ удаагийн нийтлэлээр сүүлийн үед дэлгэрээд байгаа вирусын гаралтай ханиадыг дарахад туслах тахианы махтай амтат шөлний жорыг зааж өгөхөөр бэлтгэсэн юм. Тус ханиад нь биеийн дархлааны системийг гэмтээх замаар ханиадны вирусыг улам бүр ихэсгэж, биеийг сульдаан, эмчилгээг удаашруулдаг. Харин та өдөр тутамдаа тахианы махан шөлийг ууснаар тус вирустэй тэмцэж, үрэвслийн шинж чанарыг бууруулах давуу талтай юм. Мөн антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй. Ингээд жортойгоо танилцъя.
 

Ханиадыг нам дарах тахианы махтай шөл

 
Орц:

2 кг тахианы шулсан мах
900 грамм тахианы далавч
3 ширхэг том хэмжээтэй сонгино
1 ширхэг амтат төмс
3 ширхэг цагаан лууван
2 ширхэг манжин
2 ширхэг том улаан лууван
5 салаа цоохор майлз
Яншуй, давс, чинжүү амталгаагаар
Хийх арга: Том саванд шулж хэрчсэн тахианы махаа хийж, дээрээс нь хүйтэн ус хийн буцалгана. Цоохор майлз болон яншуй бусад бүх хүнсний ногоог хэрчиж, амтлагчийн хамт дээр нь нэмж хийнэ. Ийнхүү ойролцоогоор 90 минут орчим зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Ингэснээр хүнсний ногоонууд ялз болж, шөлөндөө уусч илүү сайхан амтыг оруулах юм. Мөн хоолыг гаргахаас өмнө багахан яншуй нэмж өгвөл шөл илүү амттай болох болно.

Шөлөө уусны дараа салхи авахуулахгүй дулаан хөнжилдөө ороод хэсэг унтаж амарвал шөлний үр дүн илүү нэмэгдэх аж.
 

эх сурвалж:саак.мн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959