Хурдхан гэдсийг чинь томрохоос өмнө нэг гэрт орчий л гэх юм

access_time 2017-10-09
remove_red_eye 735

Image result for physical effects of teenage pregnancy

 

Сайн байна уу ах эгч нараа. Намайг А гэдэг одоо 17 настай эмэгтэй. Би бусдын адилаар сургуульд сурдаг сурагч л даа, асуудлын гол нь юунд байна вэ гэхлээр би жирэмсэн. Саяхан л мэдлээ, одоо сар гарантай. Энэ зуны 6 сараас Ба гэдэг өөр сургуулийн хөвгүүнтэй үерхэж бас өөрөөсөө 6 насаар ах хүнтэй хааяа хааяадаа уулзчихдаг байсан юм. Гэхдээ ерөөсөө унтаж хэвтэх асуудал байхгүйгээр. Харин сарын өмнөөс би тэр ахтай унтчихсан.
Тэгээд түүнээс хойш хэд хэд уулзахдаа бас л унтсан. Тэгээд сарын юм ирэхгүй болохоор тест аваад үзтэл жирэмсэн. Итгэхгүй дахиад ч үзлээ бас л адилхан. Тэгээд би одоо сэтгэл санаагаар унаад хэнд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй хичээлдээ явсан болоод л байж байна. Нөгөө ахдаа хэлтэл бөөн баяр, авахуулахгуй гаргачих надтай суучих 2-лаа сайхан гэр бүл болно гэх юм. Би гэрийнхэндээ хэлээгүй ээ айгаад. Манай ээж их хатуу хахир хүн байдаг.
Тэр ахад хэлтэл зүгээрээ би өөрөө уулзаад хэлнэ гэр ороныхондоо хэлнэ 2-лаа хурдхан гэдсийг чинь томрохоос өмнө нэг гэрт орчий л гэх юм. Асуудал гэвэл нилээн байнаа. 1-т би сурагч, залуу хүн цаашид хийх зүйл зөндөө байна.
2-т би 17-той харин тэр хүн 24-тэй. Тэр хүнд бол ид гэр бүл хүүхэд шуухадтай болох нас, харин надад бол үгүй.
3-т би тэр хүнд хайргүй, тэр хүн ч гэсэн тийм ч их хайртай дуртай сайн биш.
4-т би хайртай хүндээ юу гэж хэлэх вэ? Та бүхэн надад харааж зүхэлгүй зааж зөвлөж туслаач, баярлалаа…

эх сурвалж:cekc.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959