Хориглосон эд зүйл нууж, хил гаргахыг завджээ

access_time 2017-10-09
note Мэдээ
remove_red_eye 235

 

 
“Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24-р галт тэрэгний агааржуулалтын хоолойд хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж, хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл 2 ширхэг, 116 кг 145 гр дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг Дархан-Уул аймгийн харьяат 33 настай эрэгтэй И, Баянзүрх дүүргийн 10-р хороонд суух 42 настай эрэгтэй Б нар бүлэглэн нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Хэргийг Төмөр замын Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

эх сурвалж:times.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959