Таалагдсан залуугаа өөрийн болгохын тулд юу хийх ёстой вэ?

access_time 2017-10-09
remove_red_eye 184

Хүнд дурлана, хайрлана гэдэг гайхалтай зүйл. Гэтэл таны дурласан залуу өөрийг тань анзаарахгүй, нэг л тоож өгөхгүй байна уу? Тэгвэл бүсгүй танд хайртай залуугаа өөртөө дурлуулах хамгийн гайхалтай аргуудыг танилцуулъя. Эр хүн болгон адилгүй, дотоод мөн чанар, дур хүсэл, эмэгтэйчүүдийг харах нүд гээд л бүгд өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлчихсэн байхад, ямар ч залуу тань руу хайлан урсах болно.

 

Таалагдсан залуугаа өөрийн болгохын тулд юу хийх ёстой вэ?

 Цэвэрч байх

Цэвэр цэмцгэр бүсгүй хүн хамгаас үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг билээ. Та өөрийн энэхүү чанараа дурлалт залуудаа ч мөн харуулж, давуу талуудаа гайхуулаарай. Эрэгтэй хүн бүр сайн гэрийн эзэгтэйг хүсч мөрөөддөг бөгөөд түүний хүслийг биелүүлэх хүн зөвхөн та гэдгийг түүнд мэдрүүлэх хэрэгтэй. Харин бохир, задгай бүсгүйн тухайд амжилт тун багатай байдаг нь нууц биш юм

Цэвэрч байх

 Ээжтэй нь сайхан харилцаатай байх

Та хайртай залуутайгаа харилцаагаа сайн байлгахыг хүсч байвал, түүний гэр бүл, ялангуяа ээжтэй нь ойр дотно байх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд хамгийн дотны, хайртай хүн бол ээж нь байдаг. Тиймээс тэдний ээжид таалагдсанаар та тухайн залууд нэг алхам биш нэлээд хэдэн алхам ойртлоо гэсэн үг юм. Ямар ч залуу ээжтэй нь сайхан харилцаатай бүсгүйд татагдаж эхэлдэг хуултай. Хэрвээ бүсгүй та таалагдсан залуугаа хэрхэн өөрийн болгохыг мэдэхгүй байгаа бол эхлээд ээжтэй нь дотносоод үзээрэй.

Ээжтэй нь сайхан харилцаатай байх

 Өөрийнхөөрөө байх

Охид бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд бариу даашинз, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаж, үсээ янзалсан байх ёстой гэж ташаа боддог. Үнэн хэрэгтээ эрчүүдэд таны өөрийнхөөрөө байгаа, гэрийн хувцастай, үсээ янзлаагүй, нүүрээ будаагүй байгаа чинь хамгийн дотно мэдрэмжийг төрүүлж, хайрыг нь татдаг байна. Тиймээс үргэлж өөрийгөө төгс харагдуулахыг хичээхийн оронд үнэн төрхөө гаргаж, аль болох чөлөөтэй байхыг хичээгээрэй.

Өөрийнхөөрөө байх

 Инээдгүй юм ярьсан ч инээ

Та тухайн залууг аз жаргалтай байлгахын тулд түүний ярьсан инээдгүй онигоонд инээж, өөрөөс тань өөр хэн ч түүнд ингэж хандаж чадахгүйг ойлгуулаарай. Энэ нь хайрын хамгийн том илэрхийлэл бөгөөд түүнийг шүүмжилж, доромжилохын оронд хайр мэдрүүлж, хамтдаа инээх хэрэгтэй. Бусад хүмүүс түүнийг шоолж байсан ч, та л чин сэтгэлээсээ инээж, түүнийг дэмжих нь залуугийн сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.

Инээдгүй юм ярьсан ч инээ

 Найзуудтай нь дотно байх

Тухайн залууг өөрийн болгохыг хүсч байвал, найзуудтай нь ойр дотно байх шаардлагатай. Энэ нь та хоёрыг холбох гүүр болно гэдгийг бүү мартаарай. Та түүний найзуудад таалагдсанаар, дурласан залуугийнхаа сэтгэлийг татах нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирах юм.

Найзуудтай нь дотно байх

 Загварлаг хувцаслах

Хувцас бурхан бие чөтгөр хэмээх үг байдаг. Өөртөө зохих дэгжин хувцсыг өмсөж, түүний анхаарлыг татаж болох юм. Төдийлөн өмсөөд байдаггүй гоёлын даашинз өмсөж, эмэгтэйлэг төрхөө нэг тодотгоод үзээрэй. Энэ нь залуугийн харцыг унагаж, хайрыг мэдрүүлж мэднэ.

Загварлаг хувцаслах

 Өөртөө итгэлтэй байх

Бүх зүйл дээр өөртөө итгэлтэй байж, хайртай залуугаа дурлуулах боломжтой. Хэдийгээр та бүжиглэж чаддаггүй байлаа ч, чаддаг мэт л өөртөө итгэлтэй байж, хайнга бүжиглээрэй. Биеэ чөлөөтэй сул байлгаж, өөрийнхөөрөө хөгжилдөх таныг хараад сэтгэлийг тань булаасан залуу сэмхэн таныг өхөөрдөж, хайрын харц чулуудах болно. Ямар ч зүйлийг өөрийнхөөрөө болоод итгэлтэйгээр хийх бүсгүйчүүд хэн хүнээс илүү үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг.

Өөртөө итгэлтэй байх

 Өөрийн чадвараа гайхуул

Бусдад төдийлөн гайхуулаад байдаггүй өөрийн нууц авьяасаа дурлалт залуудаа харуулж, түүнийг алмайруулж болно. Магадгүй таныг харах түүний өнцөг өөрчлөгдөж, таныг таньж мэдэх хүсэл нь улам бүр нэмэгдэх аж. Тиймээс өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ тухайн залууд харуулж, гайхшралыг нь төрүүлээрэй.

Өөрийн чадвараа гайхуул

 Тансаг сүрчиг түрхэх

Зөөлөн тансаг үнэр нь эрчүүдийг соронзон мэт татдаг болохыг та мэдэх үү? Анхилам ялдам үнэрээр дурлалт залуугаа өөртөө татахыг оролдоод үзээрэй бүсгүйчүүдээ. Эрчүүдэд үснээс анхилах шампуний үнэр, биеийн савангийн үнэр, сүрчигний үнэр хамгийн таатай санагдаж, өөрийн мэдэлгүй татагддаг байна.

Тансаг сүрчиг түрхэх

 Хамтдаа хөгжилдөх

Та түүний дуртай зүйлсийг хамтдаа хийж, хөгжилдөөрэй. Хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж чадвал, та түүнд нэг алхам ойртлоо гэсэн үг юм. Гадуур болзож зугаалахын оронд хөгжилтэй тоглоом тоглож, хоёулахнаа цагийг өнгөрүүлэх нь та хоёрыг ойртож дотносоход туслана гэдгийг бүү мартаарай.

Хамтдаа хөгжилдөх

 Сэтгэлийг нь дэмжих

Эрчүүд хэцүү үед нь хажууд нь байж, дэм болсон бүсгүйд эрхгүй сэтгэл алдардаг. Сэтгэлээр унаж, гутарсан байгаа тохиолдолд, та түүнийг дэмжиж, урам зориг өгөх хэрэгтэй. Түүнийг хэн ч болсон, хэзээд хажууд нь байж чадна гэдгээ харуулж, урмын үгсийг хайрлаж, тулгарсан асуудлыг нь хамтдаа ярилцах нь хамгийн зөв алхам юм. Хэрвээ та энэхүү шатыг амжилттай давж, түүнд сэтгэгдэл үлдээж чадвал бүх зүйл бүтэмжтэй боллоо гэж ойлгоорой. Тэр одоо зөвхөн таныг бодож бас талархаж, уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

Сэтгэлийг нь дэмжих

 Жижиг зүйлсийг ч санаж, сэтгэлийг нь хөдөлгөх

Та түүнтэй хамт өнгөрүүлж байсан дурсамжуудаа ярьж, жижиг зүйлсийг ч сануулаарай. Энэ нь та түүнийг хэчнээн бодож, сэтгэлдээ тээж явдаг болохыг харуулж, залуугийн сэтгэлийг хөдөлгөнө. Мөн жижиг зүйлсэд ч мөн анхаарлаа хандуулж, түүнд анхаарал халамжийг мэдрүүлж байгаарай. Эрчүүдийг ходоодоор нь гэдэг үгийг үргэлж санаж, амттай хоолоор дайлахад буруудах зүйлгүй.

Жижиг зүйлсийг ч санаж, сэтгэлийг нь хөдөлгөх

 Инээмсэглэл

Тухайн залууг өөртөө татахын тулд таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол сэтгэлээсээ инээмсэглэх юм. Инээмсэглэл ямар ч хүнийг чимж, үзэсгэлэнтэй харагдуулж чаддаг. Та ч бас түүний харан өхөөрдөм инээмсэглэж, харцаараа ойлголцох гээд үзээрэй. Магадгүй тэр таны хэлэх гэсэн санааг ойлгож, цаашдаа та хоёрын харилцаа дэвшин дээшилж, шат ахиж мэднэ.

Инээмсэглэл

 Хардуулах

Хайртай хүнээ өөртөө татах шилдэг арга бол хардуулах юм. Тухайн залуу таныг сэтгэлдээ тээдэг боловч үүндээ итгэхийг хүсдэггүй эсвэл өөрөө мэддэггүй байж болно. Харин хардуулах нь залуу таныг гэх сэтгэлтэй эсэхийг мэдэж болох шилдэг арга юм. Ингэхдээ түүний дэргэд өөр залуугийн тухай ярьж, хөнгөн хардуулах хэрэгтэй. Энэ бүхний эцэст өөрийгөө ойлгож, танд сэтгэлээ илчилж мэднэ. Харин ямар ч үр дүнгүй, тэр таныг тоохгүй бол өөр бусад аргыг хэрэглээд үзээрэй.

Хардуулах

 Сонирхлыг нь татах

Бүх зүйлс нь ил бүсгүйчүүдэд залуучууд тийм ч их татагдаж, сонирхдоггүй. Харин ч нууцлаг төрлийн охид тэднийг галзууруулах шахдаг гэдгийг бүү мартаарай. Тиймээс бага зэрэг нууцлаг байж, түүний сонирхлыг төрүүлэх хэрэгтэй. Үүнийг өөрөөр татах, түлхэх хэмээн нэрлэх нь бий. Залууг нэг өөртөө татаж, нэг түлхэх нь тэднийг улам бүр өөртөө дурлуулах шилдэг арга юм.

Сонирхлыг нь татах

 

эх сурвалж:саак.мн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959