З.Билгүүнзаяа: 20 насандаа Алдарт эх болсондоо ичиж байсан удаа байхгүй

access_time 2017-10-10
note Мэдээ
remove_red_eye 152

Бид энэ удаад хорьхон насандаа дөрвөн хүүхдийн ээж болж, Алдарт эхийн одон энгэртэй гялалзуулсан 22 настай цэл залуухан ээжтэй уулзаж, түүний ертөнцөөр аяллаа. Тэрбээр, Улаанбаатар хотын зүүн захад байрлах Налайх дүүрэгт дөрвөн хүүхэд, нөхрийн хамт дөрвөн ханатай гэрт амьдарч, өдий насандаа ахадсан гэмээр ачааг үүрч яваа эгэл нэгэн эх хүн юм.

https://www.youtube.com/watch?time_continue=61&v=ivtasbutP2s

-Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг А.Билгүүнзаяа гэдэг. Одоо 22 настай. МУБИС-д суралцдаг. Манай нөхрийг А.Бердхаан гэдэг. Бид хоёр танилцаад долоон жил болж байна. Одоо хоёр охин, хоёр хүү дөрвөн хүүхэдтэй.-22 настай, дөрвөн хүүхэдтэй гэхээр уншигчид маань гайхаж байгаа байх. Анхны хүүхдээ хэдэн настайдаа төрүүлж байв?
-Угаасаа сонссон хүмүүс гайхаад зарим нь бүр итгэдэггүй юм аа. Би 17 настайдаа хоёр ихэр хүү, 18 настайдаа удаах охиноо, одонгийн охиноо 20 настайдаа төрүүлж байсан.

-Анх 17 настайдаа ээж болох шийдвэрийг гаргахад гэрийнхэн нь яаж хүлээж авав -Мэдээж өөрөө хүүхэд байж хүүхэд гаргах гэлээ гээд эсэргүүцэж байсан. Гэхдээ нөхөр маань маш их баярлаж хүлээж авсан болохоор би хүүхдээ гаргахаар шийдсэн. Сүүлд нь гэрийнхэн маань хоёр ихэр гэдгийг нь мэдээд эсэргүүцэхээ больсон.-Чи өөрөө анх жирэмсэн болсноо мэдээд яаж хүлээж авсан бэ?-Арван жилдээ хичээлдээ сайн байсан болохоор хүссэн сургуульдаа элсээд тэгж амьдарна гээд төлөвлөчихсөн байсан учир “сургуульд сурах ч өнгөрлөө дөө”, гэрийнхэн юу гэх бол гээд жаахан айдастай хүлээж авсан. Гэхдээ би айж байсан ч багаасаа ах эгч нарынхаа хүүхдийг харалцаж, хүүхдэд хайртай болж өссөн болохоор хэзээ ч хүүхэд авахуулж чадахгүй юм байна лээ. Тэгээд л юугаа ч мэдэхгүй жаахан охин Хүнд хүн илүүдэхгүй. Тэгээд ч сурахад хэзээ ч оройтдоггүй юм чинь гээд л хүүхдүүдээ төрүүлсэн дээ.
-Одоо ямар мэргэжлээр, хэддүгээр курст суралцаж байгаа вэ?-Би бага ангийн багшийн ангид одоо нэгдүгээр курст суралцаж байгаа. Хүмүүс намайг ийм олон хүүхэдтэй байж бага ангийн багшаар сураад хүүхдээс залхдаггүй юм байхдаа гэж бодож байгаа байх. Гэхдээ тийм биш хүүхэд гэдэг маш цайлган, цагаахан хамгийн сайхан ертөнц, тэр ч утгаараа би олон хүүхэд төрүүлсэн. Бас бага ангийн багшийн мэргэжлийг сонгосон.-Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхээр хичээл номноос багагүй хөндийрсөн байх. Оюутан болох хэр байна?
-Оюутан болохоосоо өмнө Налайхын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн болохоор гайгүй ээ. Угаасаа олон жилийн дараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломжийг олж авсан болохоор гоё байна.

-Үеийнхэн дунд чинь тань шиг дөрвөн хүүхдийн ээж болсон хүн бий юу?
-Байхгүй ээ. Дээд тал нь хоёр хүүхэдтэй байдаг юм байна лээ.
-Хүүхдүүдээ төлөвлөж төрүүлсэн үү. Бурхнаас өгсөн бэлэг байв уу?
-Хоёр ихэр маань бол ёстой л бурхнаас өгсөн бэлэг байсан. Гэнэт л ээж, аав дээрээ хүрээд ирсэн. Харин хоёр охиноо тэрсхэн өсгөчихье гэж бодоод гаргасан. Хүүхэд тэрсхэн өсчихвөл зүгээр санагддаг. Зарим хүмүүс жаахан юм байж олон хүүхэд төрүүлээд гээд гайхаж байж магадгүй. Гэхдээ ээж болно гэдэг маш гоё мэдрэмж. Тэр мэдрэмжийг ийм залуудаа гурван удаа мэдэрсэн гэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аз завшаан гэж боддог. Өнөр олуулаа байна гэдэг үнэхээр сайхан.
-Өдий насандаа дөрвөн хүүхдийн ээж байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Бэрхшээлтэй гээд байх зүйл байхгүй ээ. Нөхөр маань ажлаа хийгээд бид нарыг хоёр идүүлэхгүй, хоосон хонуулчихгүй сайхан л амьдруулж байна. Ээж маань хань болоод хүүхдүүдийг маань өсгөөд өгч байна. Тийм болохоор хүнд хэцүү гээд байх зүйл нэг их байхгүй. Сайхан зүйл бол маш их шүү дээ. Налайхаас багшийн дээд рүү хичээлдээ яваад өдөржингөө хичээлд сууж ядраад харихад өөдөөс гүйж ирээд, ээжээ гээд шулганалдах үрсээ харахаар бүх ядаргаа тайлагдах шиг л болдог. Энэ чинь л жаргал шүү дээ.ҮРГЭЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС….

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959