Намайг үнсдэг гэж бодохоор үнэндээ л шижиг хүрч байна…

access_time 2017-10-10
remove_red_eye 1086

795317

Сайн байцгаана уу? Намайг Намууунаа гэдэг Би найз залуудаа мааш их хайртай бид хоёр нэг нэгэндээ маш их хайртай гэдэгт итгэчихсэн явж байлаа. Тэгсэн манайд хэд хоног хонохоор болов утсаа надаас нуугаад л байсан тэгсэн надад ус оруулчихсан эвдэрчихсэн хайраа гэж хэлсэн би гэнэн юм болохоороо итгээд л байж байдаг. Тэгээд л 3, 4 хоног өнгөрвөө тэгсэн нэг өдөр муудалцаад би банныхаан өрөөнд сууж байтал гэнэт нэг юм пит пат хийж дуугараад унаад ирвээ тэгсэн манай хүний утас нь байдаг юм байна нуучихсан байна лээ /дүүдээ өгчихсөн янзлуулчих гээд , эвдэрчихсэн хайраа гэсэн хүн чинь/.
Тэгээд яагаад нуусан талаар асуухад би чамайг гомдоохоор юм хийсэн гэж хэлсэн тэгэхэд нулимс цийлэгнэж байлаа кодоо гаргаад өг гэж уураллаа уйллаа тэгсэн нэг юм гаргаж өглөө тэгсэн нэг охин манай хүн лүү санаж байнаа хурдан уулзах юмсан найз охиносоо салчаач дээ эдр гэсэн зөндөө нялуун2 юмнууд байлаа. Би царай зүс бие хаагаараа тийм ч гологдмоор хүн биш би бүх зүйлээ зориулсан үерхэж байхдаа ингэж хуурж байгаа юм чинь зүгээр л хаясан нь дээр байх тиймүү? Надаас 10 ах шүү дээ намайг их хайрлаж хуурахгүй байх л гэж бодсон үгүй юм байна.
Гэхдээ бүх эрэгтэй хүмүүс ийм гэсэн үг биш шүү би одоо яавал дээр вэ дотор бачуураад тэр хачин охиныг үнсдэг тэвэрдэг секс хийдэг над дээр ирээд намайг үнсдэг гэж бодохоор үнэндээ л шижиг хүрч байна. Надаас зөндөө их уучлалт гуйж байгаа би яагаад ийм алдаа хийснээ мэдэхгүй байна хайраа ганцхан боломж миний буруу гуйж байнаа сайхан хайраа би өөрөө сэвтээчихлээ гээд л гуйгаад л уйлдаггүй хүн чинь уйлаад л.
Намайг дандаа л харддаг би харддаг үед нь тайвшируулж гэм хийгээгүй хэрнээ л уучлалт гуйдаг. Надад үнэхээр хэцүү байнаа хэдэн хүүхэд гаргасан авгай нь байсан бол яах вэ би чинь найз охин нь шүү дээ! Яг ийм зүйл тохиолдож ийм байдалд орсон эгч нар охидууд ээжүүд аавууд надад бүгд зөвлөөч!

Уншисанд баярлалаа…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959