МИСС БАЛЖИДМААГИЙН “БАЯН” АМРАГ ТОДРОВ

access_time 2017-10-10
note Шар
remove_red_eye 460

“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг мисс Ю.Балжидмааг мисс гэхээсээ илүү “Оппозит” хамтлагийн Гантулгатай болздог байсан гэдгээр нь хүмүүс анддаггүй байсан цаг саяхан. Гэвч өөрийн хүч авьяас билгээ гайхуулж, чамгүй чадварлаг нэгэн гэдгээ тус шоуны үеэр харуулсан Ю.Балжидмаад ард түмэн онц дүн тавиад буй.

Сайхан бүсгүйг хов жив тойрч биш дайрч гардаг хойно түүнийг эксээсээ салснаас хойш бэлтэй эрчүүдийн болзооны саналд дарагдсан хэмээх цуурхал газар авсан. Мисс бүсгүй амьдрал зохиох нас нь болоогүй гэдгээрээ олон ч эрчүүдээс зугтаасан гэх юм билээ. Харин тэрээр жинхэнэ хайраа олсон гэх мэдээлэл сүүлийн үед шар хэвлэлүүдээр гарах болсон. Тодруулбал өөрөөсөө 7 насаар ах “News” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүг сонгосон хэмээжээ. Тэдний тухайд ууланд хамт гарч, аялал зугаалгад үргэлж хамт явж харагддаг нь хэзээний л хосууд шиг харагдуулдаг байсан нь үнэн билээ. Тиймээс цаг хугацаа л дээрхи мэдээллийн үнэн худлыг гэрчлэх юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959