Өөр хүнтэй болсон гээд хэлчихвэл яах бол? Арай муухай юу?

access_time 2017-10-10
remove_red_eye 252

person зурган илэрцүүд

 

Тэнэг асуулт л даа. Гэхдээ яавал огт харьцахгүй дахиж уулзахгүй болох бол. Бид 2 салаад 2 долоо хонож байна. Би гэрээсээ хүүхдээ аваад явсан. Нөхөр хөдөө ажил руугаа яваад 14 хонох гэж байна. Маргааш ирнэ. Явахдаа 2-лаа салсан дахиж харьцахгүй гэхдээ ирээд хүүхдээ би өөрөө авна гээд явсан. Гэтэл 7 хоногийн өмнөөс хайрт минь санаж байна 3-лаа элэг бүтэн сайхан амьдарна гээд л баахан мсж бичээд эхэлсэн. Энэ байдал олон удаа давтагдаж байна. Ингэж тэнэг юм шиг байнга салж нийлэхээс залхаж байна.
Асуудлын гол нь манай хүн хотод 7 хоног амраад буцдаг. Гэр бүл гэдэг зүйл нь ард хоцорсон. Зүгээр л мөнгө төгрөг өгч тэжээж байвал болоо гэж боддог юм шиг байгаа юм. Ирээд 7 хонохдоо найз нөхдүүдтэйгээ уулзаж өөрийгөө баясгаж байгаад явдаг. Ийм хүнтэй яагаад ингээд залуу насаа бараад байгаагаа ч ойлгохоо байлаа. Хүүхдээ бодож хэдэн жил тэслээ. Одоо ингээд бүгдийг цэглэмээр санагдах юм. Яавал дээр вэ?
Надад энэ хүнтэй эхнэр нөхөр гэсэн нэрийн доор цаашид ингээд байгаад баймааргүй байна. Хүүхэд өвдөж зовоход ганцаараа л гүйнэ. Ямарч асуудал тулгарсан ганцаараа, яг л нөхөргүй ганц бие ээж шиг. Тэр хүн зөвхөн тэнд ажлаа хийгээд санаа амар. Бүхний төлөө ганцаараа гүйсээр үнэхээр уур хүрч залхаж байна. Надад одоо нөхөртэйгөө буцаж нийлэх хүсэл огт алга. Эсвэл би өөр хүнтэй болсон гээд хэлчихвэл яах бол? Арай муухай юу?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959