ХҮҮ МИНЬ ӨРГӨМӨЛ ГЭДГЭЭ МЭДЭЭД…

access_time 2017-10-10
remove_red_eye 345

ӨРГӨМӨЛ зурган илэрцүүд

Нас биенд хүрсэн хүн байж би нээрээ арай л арчаагүй юмаа. Нөхөр бид хоёр хүүхэдтэй бололгүй таван жил болсон. Тэгээд нэг удаа зулбасан. Маш хүнд байсан болохоор бага насны хүүхдээ тэжээж чадахгүй байна гэсэн ганц бие эмэгтэйн хүүг нь өргөж авсан. Хүү минь булган сүүл дагуулж одоо манайх гэж дөрвөн хүүхэдтэй зургуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд маань одоо 14 настай, ханагар сайхан залуу бий. Дүү нартаа сайн ах, миний сайн найз, хичээл сурлагадаа сайн надаас юугаа ч нуудаггүй.Төрүүлсэн ээжтэй нь нэг хэсэг холбоотой байсан. 5-6 жилийн өмнө гадагшаа ажиллахаар явлаа гэхэд нь нөхөр бид 2 тухайн үед өөрсөддөө байсан мөнгөө шавхаад л явуулсан. Тэгсэн тэр хүүхэн өнгөрсөн бүтэн сайнд гэнэт л гэрт ирээд “миний хүү ээждээ ир” гэж хэлээд л хүүхдийг тавгүйтүүлчихлээ.Хэдийгээр миний хүү өөрийгөө өргөмөл гэдгийг мэдэхгүй байсан ч гэсэн “баахан харь элгийн хүмүүсийн дунд намайг яах гэж орхисон юм гар. Дахиж битгий ирээрэй. Хармааргүй байна” гээд гэрээс хөөж гаргасан.Би хүний хүн гэж гадуурхаж байгаагүй болохоор харь элгийн хүмүүс гэхэд нь их л хүнд туссан. Гэхдээ надаас илүү миний хүүд маш хүн, бүүр маш их хүнд байна. Дуугаа хураагаад, хоол цайгаа ч идэж уухгүй, цаанаа л нэг сонин болчихлоо. Ярилцах гэхээр ярилцахгүй байна.Гэр бүлээрээ хоолонд ороод кино үзье гэхээр гэртээ байя гэнэ. Зугаалъя гэхээр гармааргүй байна гэнэ. Тэгээд аргаа бараад төрүүлсэн ээж нь чамайг хаяаагүй ээ. Хүүхэд байж хүүхэд төрүүлсэн, ахуй амьдрал нь хүнд байсан болохоор өргүүлсэн гэж хэлээд ч нэмэр бослонгүй.Би өөрийгөө өргөмөл гэж бодож байгаагүй. Та нараас яагаад өөр царайтай юм бол гэж гайхдаг байсан. Надад хэзээ хэлэх гэж байсан юм гээд олон зүйл асуухад нь ээж нь хүүдээ хайртай, чи миний хүү гээд уйлахаас өөр яаж ч чадсангүй.Ийм үед яах ёстой юм болоо? Сэтгэл зүйч дээр очихоор хүүд бүүр хүнд тусах байх даа… Яаавал дээр вэ? Урьдных шиг юу ч болоогүй юм шиг хүүтэйгээ харьцаж байгаа. Гэхдээ л хүүгийнхээ ийм байгааг харахаар өмрөөд байх юм…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959