Эзэндээ муу ёр дууддаг гоёл чимэглэл. Эдгээрээс та заавал татгалзах хэрэгтэй.

access_time 2017-10-11
remove_red_eye 270

restos mortais de uma aguia зурган илэрцүүд

 
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.
1Хуучин эдлэлийн дэлгүүрээс авсан гоёл чимэглэл
Хуучин эдлэлийн дэлгүүрт явж байтал алмазан шигтгээтэй, гоёмсог бөгж зах зээлийн үнээс 10 дахин хямд худалдаалж байвал та яах байсан бэ? Ялангуяа эрдэнийн чулуутай алт мөнгөн эдлэлүүд нь хуучин эзнийхээ сөрөг энергийг шингээсэн байдаг тул, танд гай зовлон тохиолдох болно. Тиймээс үнэ багатай зүйлд татагдах хэрэггүй юм.
2Олсон гоёл чимэглэл
Ихэнх гоёл чимэглэлийг санамсаргүй байдлаар хаях бус, хэргээр золигт гарган хаясан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн гоёл чимэглэлийн зүйлд гэрийн сөрөг бүхнийг шингээж, муу муухай зүйлсийн хамт гэрээсээ холдуулж хаядагтай холбоотой. Тиймээс танд аз таарлаа хэмээн баярлалгүй, олсон эз зүйлийг авахгүй байсан нь дээр юм.
3Хулгайлагдсан гоёл чимэглэл
Олон зууны өмнөөс хэрэв хэн нэгний гоёл чимэглэл хулгайд алдагдвал, тухайн зүйлийн эзэн нь харааж, бүх муу муухай энергийг эд зүйлдээ шингээж явуулдаг хэмээн үзсээр иржээ. Тийм ч учраас хулгайлагдсан эд зүйл нь шинэ эзэндээ гай зовлон дуудаж, үргэлж асуудал дагуулдаг аж. Иймд та аль болох хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байх нь чухал билээ.
4Таагүй дурсамж шингэсэн гоёл чимэглэл
Хэрэв хуучин эзнийх нь таагүй дурсамж шингэсэн бөгжийг хэн нэгэнд бэлэглэвэл, яг ижилхэн зүйл тухайн хүнд тохиолддог. Хамгийн ойрын жишээ бол ээж нь охиндоо өөрийн ээмэг бөгжийг өвлүүлэн үлдээх нь буруу юм. Хэрэв сайн сайхан амьдралтай, аз жаргалтай байсан бол өөр хэрэг ч гэлээ, гэр бүл салалт, зовлон зүдгүүр дунд өссөн хүүхэд ээжийнхээ гоёл чимэглэлийг зүүж болохгүй байна. Эс бөгөөс түүх давтагдана хэмээн цээрлэдэг.
5Хиймэл чулуутай гоёл чимэглэл
Яг л бодит мэт хийцтэй хэрнээ хуурамч шигтгээ, чулуутай гоёл чимэглэлийг зүүх нь тийм ч сайхан санаа биш! Учир нь тэдгээр нь мөн л эзэндээ азгүй зүйлсийг урин дууддаг аж. Иймд өнгөн үзэмжинд хууртах хэрэггүй юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959