1-р төрөхийн эмч өвчтөнөө ”Халуун ус бараадаж ирсэн хашааны банхар уу” гэж доромжилжээ

access_time 2017-10-11
note Мэдээ
remove_red_eye 250

Төрийн байгууллагын ажилтнуудын хүнд суртал үеийн үед аль ч засаг төрийн үед яригдсаар ирсэн. Иргэд ч энэ байдалтай дасан зохицож байдагаа барин гүйж ажил амьдрал, асуудлаа шийдүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Эрх мэдэл албан тушаалдаа бардаж энгийн нэгэн иргэнийг сэтгэл зүй, цаашлаад амь насаар нь хохироох явдал мэр сэр гарсаар л байна. Бага цалинтайн дээр ажлын ачаалал ихтэй ажилладаг эмч, сувилагчдын хувьд өргөсөн тангарагаасаа буцан хувийн эрх ашгийг хөөх тохиолдол ч мөн цөөнгүй. Цахим орчинд өнөөдөр төрөөд удаагүй нялх биетэй нэгэн эмэгтэйн гомдоллын бичвэр цацагдаж эхлэв. Тэрээр Улсын Нэгдүгээр Төрөх Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн бөгөөд түүнийг сул ор байхгүйн улмаас нярай хүүхдийн хамтаар өсөлтгүй жирэмслэлттэй эхчүүдийн цэвэрлэгээ хийлгэсний дараахи өрөөнд нэг хонуулжээ. Маргааш нь төлбөртэй өрөөнд арай гэж шилжин орсон эмэгтэйд тус эмнэлгийн эмч “Б” гэгч нь мэргэжлийн ёс зүйг баримтлалгүй хэл амаар доромжилжээ. Тэрээр өвчтний биеийн байдал өвчний түүхийг сонссоныхоо дараа “Өө хөөрхий тийм юм болоо юу. Ямар хэцүү зүйл болоо вэ” хэмээн ёжтой инээж эхэлсэн гэнэ. Улмаар эмэгтэйг хаана амьдардагийг нь асуун “Халуун ус бараадаж ирсэн хашааны Банхар уу. Эмнэлгийн хоол унд бараадаа юу” гэх зэргээг зүй бус авирлан эмнэлгээс гарахыг шаардан “Заргалдаж болно бака гар” хэмээжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959