Хүүхдийн мөнгийг дараах журмаар олгоно

access_time 2017-10-12
note Мэдээ
remove_red_eye 243

Санхүүжилтгүй болсон учир хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг өнгөрөгч долдугаар сараас тасраад буй. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгох шийдвэр гараад байсан. Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамрагдаж буй өрхийн хүүхдүүдэд олгохоор байсан боловч иргэдийн хүсэлтийг харгалзан бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож байсан билээ. Улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгаад байсан учир өнгөрөгч сараас уг мөнгөний санхүүжилт тасарсан.

Тиймээс цаашид эл мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсон тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр мэдэгдлээ. Өрхийн судалгаан дахь хөдөлмөр эрхэлж буй байдал, өрхийн орлого, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн тодорхой бүлэгт ангилж байгаа хэмээн нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд мэдээлж буй юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959