ЭМОЦИ” ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧИН АРИУКАГИЙН ЭРОТИК ЗУРАГ ОЛНЫГ БИШРҮҮЛЭВ

access_time 2017-10-13
note Шар
remove_red_eye 192

Хошин урлагийнхан дундаа хамгийн отгон нь гэгддэг “Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа эрчүүдийн зүрх сэтгэлийг хэдийнэ эзэмдсэн бүсгүй. Гэвч фэн залуусынхаа болзооны урилга, гэнэтийн бэлгээс татгалзан “Outlaw” хамтлагийн дуучин Б.Чинзоригтой ханилсан тэрбээр өдгөө гурван сартай хөөрхөн охиноо асарч суугаа. Ээж болоод удаагүй ч бие галбиртаа ихэд анхаарч буй жүжигчин бүсгүй маань саяхнаас уран бүтээлдээ эргэж орсон төдийгүй бяцхан гүнжтэйгээ хамт тун ч завгүй ажиллаж яваагаа дуулгасан.Телевизийн олон ангит кинонд жүдочин охины дүрд тоглосноор анх олны танил болж байсан тэрбээр “Эмоци” продакшинд ажиллаж, гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн гэлцдэг. Махлаг биетэй, булцгар охиноос гоо үзэсгэлэнтэй, гуалиг бүсгүй болтлоо өөрчлөгдсөн жүжигчин Б.Ариунцэцэг дуучин залууг эхэндээ төдийлөн ойшоож үздэггүй байсан талаар нөхөр нь ам алдаж байлаа. Гэвч царайлаг, авьяаслаг бүсгүйг эхнэрээ болгох амлалтаа нэг л өдөр биелүүлсэн дуучин нөхөр нь өөрийгөө тун ч азтайд тооцож явдаг биз ээ.Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй маань хөл хүндтэй үеийнхээ нандин агаад тачаангуй зургийг дэлгэж, олны магтаал шүүмжлэлд ёстой л нэг “дарагдаж” суугаа сурагтай. Тэрбээр энэхүү зургаа “Эмэгтэй хүн, эх хүн болсондоо маш их баярлаж, бахархаж байна, ээжээ… Миний бяцхан охин миний үргэлжлэл байх болно…” хэмээх тайлбартайгаар олон нийтэд хүргэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959