Л.Сөрөлт эротик өгүүллэгийн “мастер” байжээ

access_time 2017-10-13
note Шар
remove_red_eye 186

“Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Л.Сөрөлт сүүлийн үед дууны урлагт хүч сорьж, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Уран бүтээлчдийн тоглолт маргааш болох учиртай. Тэгвэл жүжигчин Л.Сөрөлт “17 нас” ток шоунд оролцож, өөрийнхөө нууцийг дэлгэжээ. Тэрбээр цагтаа “Мобиком”-ын “Монгол контент”-ийн эроик өгүүллэг нийлүүлэгч нь байсан аж. Энэ талаараа тэрбээр “Би “Монгол контент”-д тухайн үед эротик өгүүллэг илгээдэг байлаа шүү дээ. Хүмүүс 455 гэсэн тусгай дугаарт залгаж, сонсдог. Тэр өгүүллэгийг чинь уншина шүү дээ. Студи дотор чинь нэг л их амьсгаадсан л хүн. Янз янзын л амьсгаа хийсэн хүн байдаг байлаа. Тухайн үед эротик өгүүллэг сонсдог хүмүүс байгаа бол ард би байсан юм шүү” гэж ярьсан байна.
Энэ талаар дэлгэрэнгүй ярицлагыг өнөөдөр орой 21:00 цагаас “Боловсрол” суваг телевизээр хүлээж авч үзэх боломжтой юм.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shar.mn

Холбоо барих: 90565959